2011-05-03
Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай

Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулж гэнэ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой аж. Тэмцээнд оролцохоор маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ.

Хааяа ч гэсэн дүлий хүн шиг бай

Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй дээ" гэцгээж байв.

Уралдаанд оролцож буй мэлхийнүүд ч дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Нэг нь тэр мэлхийнд ойртон "Чи яаж амжилтад хүрэв ээ?" гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байсан юмсанж.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас бусдын хэлсэн үгэнд амархан автаж, хийж чадах байсан зүйлдээ ч зориг мохох нь энүүхэнд. Өөрийн тань “сэтгэлд багтаж”, болно бүтнэ хэмээх итгэл дүүрэн байхад бусдын сөрөг үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх хэрэгтэй.

Ерөөс бид өөрсдийгөө хүмүүсийн хэлсэн үгээр тодорхойлж, бусдын үнэлэмжээр буруу үнэлэх гээд байдаг талтай. Та өөрийнхөө чадварыг яаж үнэлнэ, түүгээр л хийж чадах зүйлсийн тань цар хүрээ тодорхойлогддог. “Би үүнийг хийнэ” гэсэн бодол толгойд ороход “Хийнэ” гэсэн дохио тархинд очдог. Үүний адилаар “Би чадахгүй” гэж сэтгэвэл таныг “чадуулахгүй” байх дохио тархинд очдог юм. Тиймээс та хааяа хэрэгтэй үед “дүлий” хүн шиг байж өөрийнхөө нөөц бололцоонд итгэж сураарай.

Ирж буй долоо хоногийн тань ажил үйлс өөдрөг байг!

Бичсэн: zulaa | цаг: 09:18 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 738 удаа уншигдсан.



:-)
 
xaax