2011-3-29
алгоритм

Mэдээлэлзүй

  • энгийн хялбар бодлогын алгоритмыг зохиох
  • хоёрт ба аравтын тооллын системийн тоог нэг системээс нөгөөд шилжүүлэх
  • мэдээлэл
  • мэдээллийн технологиор мэдээлэл боловсруулах
  • компьютерийг бусад хичээлийн сургалтад


Мэдээлэл, амьд байгаль, нийгэм, техникийн аливаа үйл мэдээлэл солилцооны үндсэн дээр явагддаг болох нь, мэдээлэл зүйн судлах зүйл, мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах, хэрэглэх, хадгалах, компьютерийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, хэрэглээ, хөгжил.

2.       Компьютерийн ерөнхий бүтэц
Мэдээллийг кодлох, хоёрт ба аравтын тооллын систем, тоог нэг системээс нөгөөд шилжүүлэх, компьютерт мэдээллийг дүрслэх, мэдээллийг хэмжих нэгж, түүний үндсэн байгууламжууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг.

3.       Хүн ба машины харилцан үйл ажиллагаа
Программ хангамжийн тухай ойлголт, үйлдлийн систем, зориулалт, үндсэн командууд, компьютерт мэдээллийг оруулах, гаргах хэлбэрүүд, мэдээллийг удаан хугацаагаар хадгалах, файлын тухай ойлголт, компьютерийг ажилд бэлтгэх, түүний аюулгүй ажиллах дүрэм, бэлэн программаар компьютерийг ачаалах, компьютерийн гарын товчнуудын үүрэг.

4.       Алгоритмын үндэс
Алгоритмын тухай ухагдахуун, алгоритмыг гүйцэтгэгч, тэдгээрийн командын систем, алгоритмын чанарууд, түүнийг тодорхойлон бичих арга, шугаман ба салаалсан алгоритм.

5.       Хэрэглээний программ

o        Windows систем ба үйлдлийн системийн ялгаа, хулгана, хэрэглэх цонхнууд ба симболууд, диалог хайрцгууд, программ менежер, desktop-ын иконуудыг хэрэглэх

o        текст редакторын тухай ойлголт, шинэ, хуучин хуудас нээх, бичиг бичих, хадгалах, үсгийн хэв солих, хэвлэх

o        хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ, хүснэгтийг бөглөх, засварлах, оруулах, хэвлэх, файл дээр хийгдэх командууд

o        физик, математик, хими болон бусад хичээлийн бодлого бодох алгоритм, хэл, уран зохиол, дуу хөгжим зэрэг хичээлийн дуу, шүлэг, зохион бичлэгийн эхийг компьютерээр боловсруулах.


Бичсэн: zulaa | цаг: 05:45 | хичээл
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 638 удаа уншигдсан.
idiomatic-dormant